Саид Моллаеид бэлэглэсэн Ассашёрюү Д.Дагвадоржийн гурван өрөө байр

 

Жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт Ираны жүдоч Саид Моллаеи Монголын иргэншилтэй болж, иргэний үнэмлэхийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр гардуулан өгсөн билээ. Ингэснээр Саид Моллаеи  Чиндаод болох Мастерсын тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах юм. Мөн ирэх онд болох "Токио-2020" олимпийн наадамд Монгол Улсыг төлөөлөх магадлал нь өндөр байгаа юм. 

Тэгвэл сүмогийн их аварга  Ассашёрюү Д.Дагвадорж түүнд гурван өрөө байр бэлэглэжээ. Энэ тухайгаа тэрбээр "Монгол Улсын иргэн MOLLAEI SAEID. Саеид Молайд миний зүгээс 3өрөө байр бэлэглэснээ илэрхийлж байна! Танд спортын өндөр амжилт хүсье! Монгол Улсын төлөө зүтгэе!" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.