Канадын иргэн 37.8 сая төгрөгийн үнэ бүхий алт хилээр гаргахыг завджээ

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тус газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар ярихдаа “Энэ оны эхний гурван сард нийтдээ 210 удаагийн зөрчлийг илрүүлсэн. Дээрх зөрчлүүдэд 271.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн. Зонхилон гарч буй зөрчил гэвэл, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа эд зүйл болох түүх соёлын дурсгал, алт, мөнгө, валютын зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байна.

Гуравдугаар сарын 3-ны өдөр Канад улсын иргэн хилээр буюу “Буянт-Ухаа” боомтоор гарах үедээ 31.3 грамм 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт байж болзошгүй шар өнгийн металийг нэвтрүүлэхийг завдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.