Д.Нямхүү: Москвагаас ирсэн оюутнаас коронавирус илэрсэн

Коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д эмчлэглэж байгаа иргэдээс нэг хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Өчигдөр 76 хүний шинжилгээ хийгдсэн. Тухайлбал, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 55 хүний давтан шинжилгээгээр халдвар илрээгүй. Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 17 хүний нэгээс нь коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутнаас илэрсэн" гэлээ.