Гадаадад 13 монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Хоёрдугаар сараас хойш 119 утсаар гадаадын 17 орноос монгол 98 иргэн зөвлөгөө авсан. Гурван эх үүсвэрээс гадаадад монгол иргэд өвчилсөн талаар мэдээлэл авч байна. Одоогийн байдлаар 13 хүн байна. Эдгээр хүн бүгд 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарласан. Улмаар Швейцарь улсад байсан хоёр иргэний давтан шинжилгээгээр сөрөг гэж гарсан. ХӨСҮТ-д хоёр хүн эмчилж, эдгэрсэн мэдээлэл байна. Үүнээс нэг нь эдгэрсэн гэсэн. Утсаар холбогдож байгаа иргэд зөвхөн нэрнийхээ эхний үсгийг хэлдэг. Байршлаа хэлдэггүй. Өвчний ямар шинж тэмдэгтэй байвал ямар эмчилгээ хийх вэ зэрэг зөвлөгөө авдаг" гэлээ.

Харин ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунзаяа “Сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д есөн хувь, Испанид таван хувь, Францад найман хувиар халдварын тохиодол нэмэгдсэн. Нас баралтын хувиар Франц улс хамгийн өндөр хувьтай байна. Сүүлийн үед халдварын 44 хувь нь шинж тэмдэггүй үедээ тархсан гэсэн судалгаа гарсан” гэв.