Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хугацааг сунгалаа

и-92 автобензиний жижиглэнгийн үнийн цаашдын өсөлтөөс сэргийлэх зорилгоор гаалийн албан татварын хувь хэмжээг “0” хувиар мөрдөх хугацааг “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 161 дүгээр тогтоолын 1 дэх заалтад 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж байсныг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар боллоо.

Б.Батцэцэг: Сингапурын айлчлал маш үр дүнтэй болсон

Учир нь айлчлалын хүрээнд дөрвөн санамж бичигт гарын үсэг зурсан.

Төрийн өмчийн компаниудыг хувьчлах үүргийг Ц.Нямдорж сайдад даалгажээ

2022-2023 онд биржээр төрийн мэдлийн 34 хувийг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад оруулах төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ болон авто зам арчлалтын компаниуд багтжээ.

Завхан аймагт дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цар тахал, улс орны эдийн засаг, дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, үүнээс үүдсэн хүндрэлүүд, авч буй арга хэмжээний талаар ярьж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулан, авилга, хүнд суртлын эсрэг тэмцэл, ҮХНӨ хийх хэрэгцээ шаардлага, Завхан аймгийн хөгжлийн талаар ярилцлаа.

Долоон аймгийн наадмыг зэрэг зохион байгуулна

Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт, баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт, төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болно.

Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож цомхотгоно

Үндсэний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхотгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон байна.

"Оюунтай толгой Монгол Улсад илүү хэрэгтэй"

Хамгийн түрүүнд иргэнээ бодсон бодлого хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд онцлов.

Л.Оюун-Эрдэнэ: Xүний нөөцийг бэлтгэхэд оюутан залуусын хувь нэмэр чухал

Дэлхийн шилдэг их, дээд сургуульд Монголын оюутан залуус суралцахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх ажлыг цаашид ч үргэлжүүлнэ.

Татвараас чөлөөлөх элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталлаа

Үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан.