Д.Амарбаясгалан: Малчид Төрөөс хамааралгүйгээр аж амьдралаа авч явдаг бололцоо бүрдэнэ
Ж.Энхбаяр: Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг дангаараа бэлтгэн нийлүүлдэг
Ноолуурын бэлтгэл ажил, дотоодын худалдан авалтыг зохион байгуулах ажлын явцын талаарх асуултад Ж.Энхбаяр сайд хариулт өглөө. Тэрбээр ноос, ноолуур, арьс ширний бэлтгэл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөнгөн үйлдвэрийн салбараа шинэ шатанд гаргах зорилготой “Цагаан алт” үндэсний хөтөлбөр батлагдсан болохыг дурдав. Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг дангаараа бэлтгэн нийлүүлж байгаа, өөрөөр хэлбэл бидний өрсөлдөх чадвар өндөр гэж ойлгож болно хэмээгээд “Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас бодлогын дэмжлэг, техникийн зохицуулалтууд хийсэн. Монгол Улс түүхий ноолуур экспортод гаргахгүй, угаасан, самнасан ноолуураа экспортлох бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Сүүлийн 30 жил үндэсний үйлдвэрүүд ноолуурын худалдан авалтыг амжилттай зохион байгуулж чадлаа” гэдэг хариулт өгсөн.
Үйлдвэрлэл технологийн паркийн талаарх гишүүдийн асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариулт өгсөн. Аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц инженерийн бүтцийн санхүүжилт тодорхойгүй, хангалтгүй, татвар, зээлийн хөнгөлөлтийн бодлого хангалтгүйгээс аж үйлдвэрийн паркууд бүрэн утгаараа ажиллаж байгаа парк байхгүй гэв. Эдгээрийг бодлогоор дэмжиж, байгуулж чадвал 400-500 тэрбум төгрөгийн орлого оруулах бололцоотой гэсэн тооцооллыг дурдав. Иймд аж үйлдвэрийн паркийн эрх зүй орчныг нэгтгэх, уялдаа холбоог сайжруулах цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.






