Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
Ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хаалттай хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн асуудлаар энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголын баримт бичиг, тайлан, мэдээлэл дээр ажиллах шинжээчдийг томилж, ажиллуулах тухай асуудлыг тусгасан байна.
Холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар гаргав. Түүний гаргасан саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн хэлэлцүүлгийг хаалттай үргэлжлүүллээ





