Xотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
ШИЛЭН ДАНСНЫ БАРИМТ: О.Цогтгэрэлийн түүсэн 54 тендерийн “сүлжээ”
Монголын улс төр Одонгийн Цогтгэрэл гэдэг цогтой улстөрчтэй болов. Уг нь, 126 гишүүнтэй анхны парламентад 42 суудалтай сөрөг хүчний дарга. Нэмээд Бүлгийн дарга гэсэн давхар дээлтэй. Улс төрийн түүхэнд намын дарга нь Бүлгээ давхар зангидаж ирсэн нь үгүй ч О.Цогтгэрэлд энэ огт хамаарахгүй гэлтэй энэ хүртэл явж ирсэн хэрэг. Гэхдээ энэ асуудлын гол зангилаа биш. Харин улс төрийн тавцанд шударга ёсны баг өмсөж, бусдыг хуруугаараа чичлэн хашхирагчдын жүжиг дэндүү хол явдгийг О.Цогтгэрэл дарга үгээрээ ч, үйлдлээрээ ч харуулах болов.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, индэр бүрээс бусдын алдаа, хууль бус үйлдэл бүрийг нийгмийн өмнө дэнслэн шүүмжилж, өөрийгөө цэвэр ариун мэт харуулахыг хичээх тусам АН-ын дарга О.Цогтгэрэл гэдэг хүний хөшигний ард нуусан үнэн нь улам бүр тодорч байна.
Бусдаас хариуцлага нэхэж, шударга царайлах тусам өөрийнх нь ухсан нүх гүнзгийрч, эцэст нь өнөөх хэлсэн үг, шүүмжлэлүүд нь өөрийг нь ороон барьж өгдөг боллоо. Гэдэг нь Төрийн худалдан авалт, тендерийн сүлжээнээс хамаарал бүхий компаниудаараа дамжуулан удаа дараа ашиг хүртэж, "тендерийн мангас" гэх нэрийг хэдийнэ зүүчихсэн байж, олон нийтийн өмнө шударга ёс ярих нь ард түмнийг доромжилж буй хэрэг үү, эсвэл өөрийнхөө ичгүүргүйг харуулж байгаа юм.
Саяхандаа, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцын мэдэгдэл олны анхаарлыг татав. Тэр нь “АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-ын засаглалын үед 54 тендер авсан” гэх мэдэгдэл. Сонирхолтой нь, эл мэдээллийг шилэн данс болон нээлттэй мэдээллийн сан (tender.gov.mn, opendatalab.mn)-аас шүүж үзэхэд дараах баримтууд ил болох нь тэр.
Уг мэдээллээр АН-ын дарга О.Цогтгэрэлийн төрсөн ах, эгч, дүүс болон хүүгийнх нь хамаарал бүхий компаниуд 2018–2025 оны хооронд төрийн 16 байгууллагаас яг 54 тендер авсан нь баримтаар нотлогдож байна. Үүнээс гадна түүний хамаарал бүхий 12 компанид 2022 оны гуравдугаар сараас 2026 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд төрийн 47 байгууллагаас худалдан авалтын чиглэлээр 219 удаагийн санхүүгийн гүйлгээ хийжээ.
Жишээ нь, О.Цогтгэрэл болон түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниуд нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, улсын аюулгүй байдалтай холбоотой эмнэлэг, сургууль, цэргийн анги, хорих ангиудын хүнс болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерүүдэд дагнан ялж ирсэн байгаа юм.
Үүнд голлон оролцсон 3 компанийн бүтэц гэхэд:
• “Грийн импекс” ХХК (РД: 6121683): 2016 онд байгуулагдсан. О.Цогтгэрэл өөрийн төрсөн ах О.Сайнжаргал, эгч О.Өлзийтөгс, О.Сайнжаргал, дүү О.Дамжин, О.Наранбат болон С.Бат-Өлзий, М.Сүхбаатар нартай хамтран үүсгэн байгуулсан.
• “Грийн дистрибьюшн” ХХК (РД: 6543499): 2020 онд "Саяан косметик" нэрээр О.Наранхүү, М.Сүхбаатар нарын нэр дээр байгуулагдаж, 2023 онд нэрээ өөрчилсөн. Түүний эгч О.Цэцэгмэгийн хамааралтай.
• “Грийн индастри” ХХК (РД: 5429935): 2010 онд О.Сайнжаргал, О.Дамжин, М.Сүхбаатар нарын хамтран байгуулсан компани.
Төсвийн хөрөнгөөс санхүүжилт авсан түүний гэр бүлийн сүлжээг дараах байдлаар багцалж болно

Санхүүжилт олгосон төрийн байгууллагууд
Дээрх компаниуд руу шилэн дансаар гүйлгээ хийсэн, тендер зарласан төрийн байгууллагуудын жагсаалтад ХСҮТ, Эх нялхас (ЭХЭМҮТ), ТТАХНЭ, Улсын Гуравдугаар төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн томоохон төвүүд багтаж байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн ангиуд (0311, 0129, 0184, 0132, 0131, 0168, 0287, 0275, 0146, 0306, 0166, 0286, 0252 дугаар ангиуд), ШШГЕГ-ын харьяа хорих ангиуд болон нийслэлийн хэд хэдэн ерөнхий боловсролын сургууль байна. Нийтдээ 5,2 тэрбум орчим төгрөгийн тендер төрөөс авсан гэсэн үг.
Эдгээр баримтууд нь сөрөг хүчний удирдлага, АН-ын дарга О.Цогтгэрэлийг эрх баригч МАН-тай далд бизнесийн ашиг сонирхлоор холбогдсон уу гэх хардлагыг төрүүлж, улс төрийн хүрээнд томоохон маргаан дэгдээгээд байна.
Хуульд зааснаар улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан эрхэлж байгаа болон эрхэлж байсан хүн, түүнтэй хамаарал бүхий этгээдийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглосон зохицуулалттай. Гэвч МАН засагласан 10 гаруй жилийн хугацаанд таг дуугүй, бүл залгисан явж ирсэн АН-ын дарга О.Цогтгэрэл гэнэт сэрсэн юм шиг Засгийн газар руу чиглэсэн улс төр хийх болсон авсан тендертээ амаа бариулж эхэлсний дохио бололтой.
Хэрхэхийг цаг хугацаа харуулах нь үнэн ч О.Цогтгэрэл дарга үүндээ ямар хариу тайлбар өгч, өөрийгөө өмгөөлөх нь нэн тэргүүний асуудал болох нь мэдээж.