Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өглөө

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө дөнгөж сая УИХ-ын дарга Г.Занданшатарт өглөө. Тэрбээр өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгаан болоод тэтгэвэрт суух нас болсон талаараа дурдсан байна. Чөлөөлөх асуудлыг 14.00 цагаас хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Ж.Бямбадорж 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна.