Ж.Золжаргал: Төсөв шимж амьдардаг бизнес бүхий бүхэл бүтэн тогтолцоо бий боллоо
Харвардын их сургуульд багш сургах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Харвардын их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны дэд захирал Марк Эллиотыг хүлээн авч уулзлаа. 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын Харвардын Анагаахын сургууль Т2Т /Training to Teachers/ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барил эзэмшүүлэх зорилготой тус хөтөлбөрт Монгол Улсаас 100 хүн хамрагдсан билээ. Харин ирэх хичээлийн тус хөтөлбөртэй адил богино хугацааны сургалт зохион байгуулах боломжтойг Марк Эллиот хэлсэн юм. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Анагаахын шинжлэх ухаан нь улс үндэстний аюулгүй байдал, иргэдийн амь нас эрүүл мэндийг сахин хамгаалдаг чухал салбар. Тиймээс энэ салбарт чадвартай хүний нөөц бүрдүүлэх нь манай улсын хөгжлийн бодлогод тусах нэг чухал зорилт байх болно. Үүний тулд багш нарын ур чадвар сайн байх хэрэгтэй. Ирээдүйн үр өгөөж өндөртэй учраас өмнөх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна. Шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллах болно” гэлээ.