Б.Номинчимэг: Олон удаагийн уулзалтаар оддын өмсдөг Jazzevar brand-ийн албан ёсны эрхийг авсан

"БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ” цувралын зочноор охид бүсгүйчүүдийн дунд орон зайгаа эзэлж оршин тогтнож чадсан Орос, европын орнууд руу экспортолдог, хятадын урлаг соёлын одуудын гоёдог Jazzevar brand хувцасны Монгол улс дахь албан ёсны эрхийг авч чадсан  мисс, загвар өмсөгч Б.Номинчимэгийг урьсан юм.  Бизнесийн салбарт уналт, босолттой нүүр тулсан ч ухрахгүй урагшилсаар өнөөдрийг хүрсэн дайчин бүсгүйн амжилтын нууц, амьдралын замналын талаар ярилцсанаа хүргэе.

 -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө тодорхой танилцуулна уу?

-Намайг Б.Номинчимэг гэдэг. Би 1995 онд төрсөн. Аав ээжийнхээ ууган охин болж, мэндэлсэн. Малчин айлын хүүхдийн адилаар хонь хурга хариулж, үхэр малтай хөөцөлдөж өссөн. Хөдөө нутаг, малчны хотонд  бага нас маань дурсамж дүүрэн сайхан өнгөрсөн.  10 жилийн долдугаар анги буюу 15 настай байхад аав ээж "Миний охин өндөр нуруулаг юм чинь  загварын дугуйланд явах юм уу" гэж санал тавьснаар загварын гараагаа эхлүүлсэн байдаг.

-Хүүхэд байхдаа ямаршуухан хүүхэд байв. Охин хүүхэд бүхэн л дэгжин хувцаслаж, ганган байхыг хүсдэг. Таны хувьд ямаршуухан охин байв?

-Малчны хотонд өссөн болохоор одоо бодоход нэг их ганган дэгжин хувцаслаж байгаагүй байх. Ер нь хөдөөний хүүхдүүд аав ээж юу авч ирж өгнө. Таарсан таараагүй  хамаагүй тэрийг нь л өмсдөг тийм л хүүхэд байсан.Одоо бол харин гангарах дуртай шүү.

No description available.-Олон миссийн тэмцээнд амжилттай оролцсон юм билээ.  Одоо аль агентлагт харьяалагдаж байна вэ. Загвар өмсөгчийн ажлаа давхар хийж байна уу? 

-2010 оноос загварын гараагаа эхлүүлж байсан. Олон тэмцээнд амжилт, ололттой оролцсон. Тухайлбал, Мисс Монголиа-2010, Манжурын Мисс-2010, 2012 Хаврын гоёл-тусгай байр, Үнсгэлжин-2012 тэргүүн байр, Үнсгэлжин-2013 тэргүүн байрМисс монголиа-2014  тэмцээнүүдэд амжилттай оролцож, Азийн модель анентлагийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж ирсэн. 

 - Бизнес эхлүүлэх сэдэл санаа чухам юу байв. Хэзээ эхлүүлсэн бэ?

-Их сургуулиа төгссөн цагаасаа хойш ямар нэгэн бизнес хийх тухай бодож байсан ч мөрөөдөл төдийхөн яг юу хийхээ мэдэхгүй хэсэг явсан. Сургуулиа төгсөөд ажил амьдрал дээр гараад аав ээжээс хараат бус болоод ирэхээр асар их юм бодогддог юм билээ. Янз бүрийн реклам, сурталчилгаа клип-нд тоглох гэх мэт бага хэмжээний орлого олсон ч хэрэглээнээс хэтрэхгүй. Аав ээжээсээ авах үе зөндөө байлаа. Тэгээд ээж маань ахдаа хэлж өгсөн. Ах зөвшөөрч хувийнхаа компанид өөрийнхөө туслахаар ажилд авлаа. Албан ёсоор ажилд орсноор овоо орлого цалин мөнгөтэй золгож байсан.Сүүлдээ ах маань аав ээжтэй ярьж "Чи цалингаа аваад алсаас ажлаа хий. Хувийнхаа юмыг давхар амжуулаад явж болно" гэж зөвшөөрөл өгснөөс хойш хувийн бизнестэй болох тал дээр анхаарч эхэлсэн дээ. 

-Аливаа ажлыг эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Хийх хүсэл мөрөөдөл байвч хөрөнгө санхүүгийн асуудал залуучуудыг тушдаг. Таны хувьд хэдэн төгрөгөөр бизнесээ эхлүүлсэн бэ?

-Миний хамгийн гол зорилго бол хамгийн хямд үнээр хамгийн дээд зэргийн чанартай брэнд  хувцсыг монголын зах зээлд нийлүүлэх зорилго байсан. Ковид-19-н дараа судалгаа хийж эхлээд 2023 оны эхээр Орос, европын орнууд руу экспортолдог, хятадын урлаг соёлын одуудын гоёдог Jazzevar brand хувцасны үйлдвэртэй жилийн 1-сая юань буюу 500 гаруй сая төгрөгийн гэрээ байгуулан Монгол улс дахь албан ёсны эрхийг авч чадсан. 

No description available.Одоогоор Peace Mall худалдааны төвд жижгэвтэр талбайд ажиллаж байгаа. Удахгүй Их наяд плаза, Наадам центр зэрэг газруудад төв салбаруудаа нээхээр шамдан ажиллаж байна. Мөн аймаг орон нутгуудад салбар нээж орон нутгийнхаа хэрэглэгчдийг хямд үнэтэй, өндөр чанарын бараагаар хангах зорилготой байгаа. Адил төстэй ажил үйлчилгээ эрхэлдэг хувь хүн байгууллагууд манай брендийн хувцасыг үйлдвэрийн үнээр нь манайх дээрээс худалдан авч  борлуулах эрх олгож байгаараа давуу талтай байгаа. 

-Бизнесээ сэтгэлийн хөөрлөөр биш зах зээлээ маш сайн судалсны үндсэн дээр эхлүүлсэн байх. Хэрхэн судалгаа хийсэн бэ?

- Манай эгч Бээжинд  17-жил амьдарч байна. Эгчээрээ орчуулга хийлгэж бизнесээ судлах гээд анх бээжинг зорьж байж билээ. Орчуулгын ажлыг  100% хийж чадаж байгаа боловч газар сайн мэдэхгүй асуудал тулгарсан. Тиймээс эгчийнхээ найз ахыг нэмж орчуулагч хөтөчөөр авсан. Хоёр орчуулагчтайгаар хятадын Гуангжу, Гуаншин Бээжин, Хонгконг, Шанхай зэрэг хотуудаар явж 20-гаруй үйлдвэртэй уулзаад буцаж монголдоо ирж үнэ материалын судалгаа хийхэд, Jazzevaр-тай дүйцэх хэмжээний чанартай хувцас монголын зах зээлд манайхаас 2-4 дахин илүү үнэтэй зарагдаж байна гэсэн судалгааны дүн гарсан. Судалгааны дүнгээ бариад буцаад хятадад очиж Jazzevar үйлдвэрийн захирлуудтай долоо хоног ярилцаж үйлдвэр дээр нь хонон өнжин байж Монгол дахь албан ёсны эрхийг нь авч байсан. 

-Үүргэвчээ үүрээд, мөнгөө солиулаад хилийн дээс алхана. Анх бол мэдэхгүй чадахгүй зүйлс их тохиолдсон байх. Гэхдээ хүссэн ажлаа эхлүүлж чадах л залуу хүнд урам өгдөг. Анх ямар ямар бүтээгдэхүүн авч ирж байв?

-Анх судалгаа хийх зорилгоор явсан болохоор бараа авч ирээгүй. iwatch a-copy цаг air pods чихэвчний үйлдвэртэй уулзаад туршилт хийхээр 90 юань буюу 45 мянгаар нэг цаг хамгийн чанартай гэсэн чихэвч 38 юань буюу 19000 төгрөгөөр аваад ирж байсан. Тэгсэн тэр цаг чихэвч маань нэг цэнэглээд сар гаруй цэнэгээ барьдаг гадна тал нь халцардагүй маш сайн a-copy цаг чихэвч байсан одоо хүртэл зүүж байгаа. Монголд ойролцоог нь 250-300 мянгаар зараад байсан. Хэд ч нугалаад зараад байгаа юм гэж бодож байлаа. 

No description available.-Авч ирсэн бүтээгдэхүүнээ худалдаж, ашиг олно.  Алдаа оноо олон тохиолдож байсан байх. Анхны үйлчлүүлэгч, анхны орлого урам өгсөн болов уу?

-Одоогоор манай нэг ч үйлчлүүлэгч гомдол санал гаргасан зүйл байхгүй байгаа. Харин ч эсрэгээрээ хямдхан мөртлөө ямар гоё материалтай, чанартай  юм гээд магтаад гардаг. Бараа маань үйлдвэрээсээ ирж амжаагүй байхад урдах бараанууд нь өнгө размерын сонголтгүй болоод хэрэглэгчид маань жаахан бухимдах асуудал жаахан үүсэж байгаа.

-Хийж эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэхэд эргэлтийн хөрөнгө чухал санагддаг?

-Тэгэлгүй яахав. Тийм ч болохоор манайх хэт өндөр ашгийн төлөө биш, бага ашигтайгаар бараагаа хурдан эргэлтэд оруулах зорилготой ажилладаг

-Бизнес явуулж байгаа хүн бүхэн өөрийн гэсэн арга барилтай ажилладаг юм билээ. Таны хувьд ямар арга барилаар ажилладаг вэ. Мөрддөг алтан дүрэм бий юу?

-Дээр дурдсанчлан хэт өндөр үнээр хэд нугалсан ашгийн төлөө биш, ширхэг тутмаас бага ашиг харж, нэгдүгээрт, хэрэглэгчдэд хямд үнэтэй чанартай үйлчилгээгээ үзүүлэх, хоёрдугаарт, бага ашиг харж хямд үнээр бараа үйлчилгээний эргэлтээ хурдан болгох тал дээр анхаарч ажиллаж байна

-Одоогоор нийт хэчнээн төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна?

-Одоогоор бэлэн байгаа гучин есөн нэр төрлийн бараа бүгээдэхүүн байгаа. Манай үйлдвэр шинэ загварын бараа үйлдвэрлэх судалгаагаа хийгээд  бараг бэлэн болсон. Долдугаар сард шинэ загварууд маань нэмж ирэх төлөвтэй байна.

- Орлого муудах үеүд ч олон тохиолдоно. Хэрхэн даван туулж байна вэ?

-Сул зогсолтгүй бизнес гэж бараг байдаггүй. Эрсдэлийг өөр дээрээ үүрч тууштай байх нь хамгийн нь чухал ирээдүйгээ харсан зөв алхам юм болов уу.

No description available.- Та байгууллага удирдаж яваа ажил олгогч, улсдаа татвар төлж, бизнес эрхэлж яваа залуу бизнесмэн. Одоогоор хэчнээн хүн цалинжуулж байна?

- Манай хятад талын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байгаа нэг ажилтан бээжинд байдаг, монголд надтай нийлээд  5-6 ажилтан, орон нутагт 2-ажилтан өдөр тутам ажиллаж байна. Төв салбар маань нээгдэхээр ажилчдын тоогоо нэмэх бодолтой байгаа.

-Таны нэг өдөр хэрхэн эхэлж өндөрлөдөг вэ. Цаашдын зорилго зорилт?

-Өглөө гараад нөгөө компани дээрээ очиж цаг бүртгүүлэх эсвэл онлайнаар урд өдрийн ажлаа тайлагнан, тэгээд дэлгүүрийнхээ ажилд анхаарч, дундуур нь баазынхаа захиалгыг авна, гадуур дэлгүүрүүдээр явж бараа материалын судалгаа хийнэ, дэлгүүр дээрээ өөрөө суух үедээ бас сууна, Манайх онлайн шоп биш болохоор хүргэлт хийдэггүй боловч, зарим үйлчлүүлэгчид ажилтай ирж амжихгүй байна хүүхдээ харж байна гэх ч юм уу зайлшгүй үйлчлүүлэгчдэдээ оройн цагаар хүргэлт хийж явсаар орой 10-11 зарим үед 12-01  цагт харьж амрах тохиолдол ч гардаг.Өнөөдрийн ярилцлагынхаа зочин хойморт урьж оролцуулсан танд болон танай хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, та бүхний ирээдүйн ажилд  сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.

Facebook хаяг: Chimeg bat

Facebook page: Jazzevar mongolia https://www.facebook.com/profile.php?id=100076482181492

Утас: 9101 0024

С. Ичинхорлоо

No description available.