Ямар сайндаа л Должин эмээгээс уйдсан нэгэн улстөрч “Пүүжээгийн эх орон” хэмээн нийтлэл тэрлэж “Ядуугийн зовлонгоос ангижирч чадахгүй бол ялаад ч нэмэр алга, амьдрах ч утга алга” хэмээн уулга алдан, халаглаж явлаа.
Өнөөдөртөө тэр хүний, өөрийнгүй тэмцэж байгаа нь үнэн ч ээлжит тэмцлийн чиглэлийг хот руу залуурдсан нь “Ардын Нам” гэсэн авлигын аварга том царс модны өмнө хүссэн ч, эс хүссэн ч тулж ирлээ. Хэрхэхийг ёстой л цаг хугацаа харуулна.
Ерөөсөө л өмнөх дарга нараасаа давсан поп мэдэгд хийх хамгийн том тайз нь ШӨХТГ өөрөө болсон түүхтэй. Гагцхүү тамга, тэмдгээ хүлээж аваад удаагүй байгаа Н.Мандуул энэ буруу жишгийг үргэлжлүүлэх үү? эс бөгөөс байгууллагадаа засаглалын реформ хийх замаар ардаа ямар нэгэн айдас, дарамт, шахалтгүйгээр чөлөөт зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөх боломжийг хувийн хэвшлийнхэнд олгох уу? гэдэг нь түүнд хаяглах эхний АСУУЛТ.
Ачир дээрээ хувийн хэвшлээ дэмжинэ гэчихээд ар хударгаар нь Төр өөрөө ресторан, амралт, сувиллын газар ашиглаж, хувцас оёж болохгүй. Газар тариалан эрхэлж, талх барих нь утгагүй. Том бодлогоо зангидаж, түүгээр нь хувийн хэвшил нь урагшилж, хөгжих учиртай.
Хоёр ч парламент дамжин УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдох асуудлыг дэнсэлж, тухай бүрдээ “шаардлагагүй” гэсэн шийдвэрийг гаргахад оролцож ирсэн Н.Энхболд энэ удаад хэрхэх бол?
"Мета"-гийн салбар хариуцсан захиралд хаягласан түүний байр суурийг хувь улстөрчийн гэхээсээ Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдынх гэдэг талаас нь харвал зөв.
“Адмон” компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж нийслэлийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, 15, 53, 61, 73, 154 дүгээр сургуулийн бага ангийнхан өнөөг хүртэл сурах бичиггүй хохирч байна. Л.Энх-Амгалан сайд аа, “Адмон” компани гэрээний үүргээ биелүүлэхгүй сурагчдыг хохироож байгааг хараагүй, сонсоогүй мэт царайлсаар байх уу?
Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэтэй урд хөршийнхөө дэмжлэгтэйгээр боомтын хүчин чадлаа нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрээ найдвартай болгох нь өнөөдрийн Монголд, энэ Засгийн газрын анхаарал хандуулж, хүч хаях асуудал гэдэг нь ойлгомжтой.
Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станцын төслөөс гадна урагшаа чиглэсэн гурван ч шинэ гарцтай болсныг Ван И-гийн "ам"-аар хэлүүлэх нь эл айлчлал тойрсон таамгаас хамгийн өндөр магадлалтай нь. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэд буцах зам үлдсэнгүй. Эхлүүлснээ үргэлжлүүлж, бүр дуусгах, эцсийн үр дүн нь үзэх гэсэн сонголт, цаг хугацааны тоолуурын өмнө тэр зогсож байна.
Японы Гадаад хэргийн сайдын айлчлал, АНУ-аас манайд суух Элчин сайдад нэр дэвшигчийн хэрэгжүүлэх ажлын тайланд дурдсан агуулга, Сингапурт харилцан тохиролцсон Ерөнхий сайдын албан ёсны хэлэлцээ хоёр хөршийн анхаарлыг Монгол руу чиглүүлэхээс аргагүйд хүргэв.