Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Засгийн газарт чиглэл өгөх тухай" зарлиг гаргажээ. Өмнө нь тэрбээр тэтгэвэр нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлж байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь удаагаа ХБНГУ-ын Мюнхен хотноо энэ оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болно.
Эхний ээлжинд нийт 17 мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж 88 сая 600 мянган мод тарьж ургуулахаар нэгдээд байна.
Чуулганы үеэр санхүүгийн болон бизнесийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, нийт 88.6 сая мод тарьж ургуулах батламжид гарын үсэг зурах юм.
Уулзалтаар хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, соёл, урлаг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 дугаар сарын 29-30-ны өдөр Төрийн ордонд “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулах гэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.
Хоёр хөрштэй хил залгаа, казах, урианхай, дөрвөд, тува үндэстэн ястан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон.
Казах түмний хаврын баяр-Наурызыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав.