МХЕГ-аас сэрэмжлүүлж байна

Олон улсын ИНФОСАН сүлжээнд мэдээлснээр Kinder Surprise, Kinder Happy Moment, Kinder Mini Egg зэрэг шоколадан бүтээгдэхүүн Salmonella Typhimirium нянгаар халдварлагдсан байж болзошгүй тохиолдол Их Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэгдээд байгаа бөгөөд энэ сарын 05-ны байдлаар нийт 134 тохиолдол бүртгэгдсэний 105 нь батлагджээ.

Нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна.

НӨАТ-ын баримт бүртгэх хугацаа өнөөдөр дуусна

2022 оны нэгдүгээр улирал буюу 1-3 дугаар сард хийсэн худалдан авалтын баримтуудаа өнөөдөр 23:59 цаг хүртэл бүртгүүлснээр буцаан олголтоо авах боломжтойг татварын байгууллагаас санууллаа.

ТАНИЛЦ: Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 58 амралт, сувилал

2020 оны хоёрдугаар сараас эхлэн үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлдөг болсон.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн дулааны шугамд засвар хийх ХУВААРЬ

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн тавдугаар сарын 1-нээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Гол, мөрний мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох талаарх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.

Соёл, урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

Сангийн нийт санхүүжилтийн 50 хувийг хүүхдийн уран бүтээлийг дэмжих төсөл, арга хэмжээнд олгоно.

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж, "Онооны тогтолцоо"-ны шалгалтад хамруулах тухай зарлалыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцуулав.

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа сар үргэлжилнэ

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд хамтран зохион байгуулж буй тус өдөрлөгт 80 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байна.