Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа тооцооллоо
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан, Сэлэнгэ, Дундговийн зарим нутгаар 11 дүгээр сарын эхээр, Увс, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх нутгаар 10 дугаар сарын cүүлээр, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Улаанбаатар, Төвийн ихэнх нутгаар 10 дугаар сарын дунд арав хоногт байх төлөвтэй байна.