Монгол Улсын Их Хурлын даргын 80 дугаар захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Дулаан хангамжийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.
Эдгээр тогтоолын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
Нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо.
Ерөнхий сайд энэ үеэр орон нутгийн хөгжлийг дэмжих байгалийн аялал жуулчлалын “Хантай” цогцолборын ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй мөн танилцлаа.
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлуулан 2001 оноос яригдсан бүсчилсэн хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгож эхэлсэн. Төрийн бодлого тогтвортой үргэлжлэх зарчмыг үндэслэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, бүсийн зөвлөлүүд анхдугаар хуралдаанаа хийж байгаагийн хоёр дахь нь Хойд бүс юм.
Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов.
Монголын топ, толгой компанийн удирдлагуудад ч уул уурхайн шинэ эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрч, Үндсэн хуулийн суурь зарчмын хүрээнд Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалав.
Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан “Хамтын ойн төгөл”-д мод тарив.
Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.