Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон баяр наадам юм.
Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж, хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Музейн урд талын 1.3 га талбайд хийх тохижилтын ажил эхэлжээ. Уг хэсэгт хуйлдаг зүлэг тавьж, цэцэрлэгт хүрээлэнтэй байгуулна хэмээн Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжийг хангасан, цэлгэр, цэвэрхэн нийслэлтэй болох ажил үргэлжилж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд 300 айлын орон сууц ашиглалтад орлоо.
Нийслэл Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж буй. Эдгээрээс онцлох нэгэн ажил бол нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган хийж буй тохижилт юм.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хан хиллс” хотхон, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны Усны гудамжинд ажиллав.
Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна. Үлдсэн нэг байршил болох Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11-р сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм.
Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр авто замын шинэчлэл, засвартай холбоотой ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-ын дарга Г.Баярсайхан танилцуулав.
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус ажлыг “Люкс даймонд” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.
Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлөн, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан. Иймд авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэх юм. Уг ажлыг долдугаар сарын 8-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэр дэх ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинжлэх ухааны болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтээлч хамтын ажиллагаа өргөжих юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын оролцоог хангах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой болж байна.