Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.

М.Хаяши тэргүүтэй бүлгийн гишүүд болон “Ниппон” сангийн ерөнхийлөгч Ё.Сасакава нарт талархал илэрхийллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон улсын Токио хотод зохион байгуулагдаж буй олон улсын “Никкей форум”-д оролцож байна. Энэ үеэр тэрбээр Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан юм.

Төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Ерөнхийлөгч тогтооно

Төсөл батлагдсанаар ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг, Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.

Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын эм үйлдвэрлэлийн салбарын томоохон үйлдвэрийг тэргүүлдэг нөлөө бүхий бизнес эрхлэгч.

Л.Оюун-Эрдэнийн онцлох таван мессеж

Хариуцлага алдвал амархан алга болдог, нэг алга болбол дахин сэргэтлээ 10-12 жил шаардагддаг зүйл гэдгийг монголчууд бид хэзээ ч мартаж, өнгөрсөн хугацааны хариуцлагагүй үйлдлүүдийг дахин хэзээ ч давтаж болохгүй юм аа.

ТАНИЛЦ: Ерөнхий сайдын биечлэн мэдүүлсэн хоёр хуулийн төсөл

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Яагаад яам байгуулсны хариулт нь энэ байна!

Бүрэн зураглалаараа гурван жилийн хугацаанд албан ёсоор 1.7 сая хэрэглэгчтэй болж амжсан “И Монголиа” платформыг 3.5 саяулаа ашиглах нь “Цахим үндэстэн” болох том зорилгынхоо томоохон суурийг цутгаснаас өөрцгүй.

Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ

Д.Анхбаярыг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий консулаар томилсон бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас консулын патентаа 2024 оны гуравдугаар сарын 13-нд гардан авсан.

БНХАУ-д суух Элчин сайдаар Н.Энхболдыг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.