. Тус зөвлөмжийг хуулийн төсөлд тусгаж, холбогдох байгууллагууд шаардлагатай шинэчлэлийг хийхэд Ажлын хэсгээс дэмжлэг үзүүлнэ. Салбарын хөгжлөөсөө стандарт нь хуучирсан, лабораторийн хүчин чадал муудсан зэрэг асуудлыг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байна.
Айлчлалын зорилго нь Монгол Улс, БНХАУ хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.
Завхан аймгийн хэд хэдэн сумыг дайран өнгөрөх уг авто зам ашиглалтад орсноор бүс нутгийн онцлох аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийг төрөлжүүлж, худалдааны эргэлт нэмэгдэн, баруун бүсийн аймгуудын эдийн засгийн харилцаа эрчимжих томоохон гарц нээгдэнэ.
Дотоодын улс төр, ялангуяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг гурван хүний эв түнжин ямар байхаас том төслийн хувь заяа шийдэгдэж ирсэн нь Монголд бичигдээгүй хууль болтлоо дархлагдаж ирсэн асуудал.
2003 оноос эхэлж, 2009 онд албажиж, 2014 онд баталгаажуулсан ч 2024 оныг хүртэл гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтаар эцэслэн шийдвэрлэгдэх нь. Үр дүнд нь ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэж, Үндэсний баялгийн сангаа арвижуулах нь.
Монгол Улсын төрийн болоод олон нийтийн бүхий л мэдээлэл цахим руу шилжиж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө биечлэн өргөн мэдүүлж, чуулганы индрээс танилцуулга хийсэн Төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах агуулгатай хуулийн төсөл “5Ш ажиллагаа”-ны араас хийж буй авлигын эсрэг хоёр дахь том давалгаа байж мэднэ.
Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу бол “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэгдэж, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ төрийн албан хаагч байсан гэдгийг тогтоолын төсөл боловсруулагчид онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
асгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав.