Хот төлөвлөлтийн норм, дүрэм хангаагүй барилгын үйл ажиллагааг түр зогсоов

Иргэдээс төрийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх хуулийн дагуу Хяналт шалгалтын газраас барилгын үйл ажиллагааг түр зогсоож байна.

МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох албан шаардлага хүргүүллээ

Дунд сургуулийн орох хаалганы шат стандартын дагуу хийгдээгүй өвөл хүүхдүүд хальтарч унаж болзошгүй нөхцөл байдлуудтай байгаа юм.

Д.Отгонжаргал: Бүх автобус дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн мэдээллийг дамжуулах системтэй

Үйлчилгээнд явж байгаа өмнөх цэнхэр урт автобуснуудын насжилт 2025 оны хоёрдугаар сард дуусах учир насжилт хэтрэхээс өмнө шинэ урт автобуснуудаар парк шинэчлэлт хийж байна.

2007 айлын орон сууцны хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна

Энэ нь 1-3 өрөө орон сууц, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой иж бүрэн хороолол юм.

Батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Багануур дүүрэгт 5 га талбайд 50 мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж буй.

Хасах 40 хэмд тэсвэртэй газрын лед гэрлэн дохиог гурван байршилд суурилууллаа

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилууллаа.

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзнээр тодров

Энэ удаагийн баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцсон байна.

“Нархан” хотхоны ус зайлуулах шугамыг маргааш угсарч дуусна

Энхтайваны гүүрний дор, Нарны гүүрний урд, Вокзал орчимд борооны ус зайлуулах шугамыг нэмэлтээр угсрах юм.

“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголт, удирдлага” сэдэвт сургалт болно

Нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, чадавхыг дээшлүүлэхэд сургалтын зорилго оршино.

Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ

Хоёр үе асфальт бетон хучилт хийж, нийт 2.2 км авто замыг шинэчлэх юм. Зам барих технологийн нөхцөлийн хувьд хасах хэмд асфальт хийх боломжгүй, хөлдөх эрсдэлтэй.