Явган хүний замыг чөлөөлж эхэллээ

Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газар чөлөөлөх ажил хийх юм. Эдгээрээс одоогийн байдлаар Баянгол дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт найман байршлын газрыг чөлөөлөөд байна.

Хуульзүйн сургалт боллоо

Сургалт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй зарим асуудлууд, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдалд анхаарах асуудал болон ой хээрийн түймэр тавих гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны арга тактик зэрэг сэдвийн хүрээнд явагдаж, оролцогчид мэдлэг, туршлага олж авлаа.

Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгожээ

Түүний хүнлэг тусч зан чанар, тууштай хичээнгүй байдал, сагсан бөмбөгийн талбай дээрх уран гоёмсог, зоригтой, дайчин тоглолтыг үеийн үед дурсан санаж ирээдүйд төрөн гарах шинэ залуу шилдэг тамирчид “О.Дөлгөөний нэрэмжит” хэмээх шагналаар алдар нэрээ дуурсгаж амжилтын түүчээгээ эхлүүлээсэй хэмээн МОСБХ Оюутны-Лигийн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгохоор шийдвэрлэснийг мэдэгдэж байна” гэжээ.

40 жил үйлчлэгчээр ажилласан Д.Зина хотын "Хүндэт иргэн" боллоо

Тэрбээр Улаанбаатар Төмөр замын “Вагон Депо”-д 40 гаруй жил үйлчлэгчээр ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтад суугаа юм.

Хүүхдийг хөхөөр хооллох долоо хоног эхэллээ

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг.

Төрийн байгууллага хоорондын үл ойлголцлоос "Гэрэлт гэр" төсөл сар гаруйн хугацаанд гацжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэрэлт гэр” төслийн хүрээнд усан сан бүхий орчин үеийн тохижилттой талбай байгуулж буй юм. Гэтэл төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйн улмаас тухайн ажлыг нэг сар орчмын хугацаанд гацаасан тул хүлээлгэн өгөх хугацаа нь хойшлоод байгааг гүйцэтгэгч компанийнхан хэллээ.

"Хүүхдийн овоо"-г сэргээнэ

Халхын хэцүү То ван хэмээн олноо алдаршсан Бат-Очирын Тогтохтөр нь хошууныхаа урчууд дархчуудаар олон сайхан бурхан шүтээн бүтээлгэж байсны зэрэгцээ хүүхдүүдийг бичиг үсэгт сургах 300 гаруй хүүхдийн сургууль байгуулан, дэгийн найман багачууд нэртэй дугуйлан байгуулан хүүхдийн хөгжил хүмүүжлийн ажлыг явуулдаг байжээ.

"Баянмонгол" хорооллын нүхэн гарцыг хаалаа

Хөдөлгөөнд оролцогч бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Хандиваар цугларсан мөнгөөр спортын ордон барихаар болжээ

АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад бурхны оронд одсон Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний ар гэрийнхний зүгээс хандивт цугласан 1.25 тэрбум төгрөгөөр спортын ордон байгуулахаар болсон байна.

Ж.Батбаясгалан: Бодит туршилтаар хорт утааг 97 хувь хүртэл бууруулсан

Дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машин, гал унтраах машин зэрэгт голлон нэмэлтээр суурилуулан өнөөг хүртэл 15 жил гаруйн хугацаанд тасралтгүй ашигласан хамгийн аюулгүй, найдвартай систем аж.