Харин скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагууд цаашид хяналтаа сайжруулна. Тухайн хэрэгслийг зөвшөөрөгдсөн бүсэд байрлуулахыг хэрэглэгчдээ уриалж, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай хийнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнөөдөр хуралдаж, Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов.
Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй.
Уг тоглоомын талбайн засвар шинэчлэлийн хүрээнд талбайн тохижилт хийж, сүүдрэвч будаж, савлуур, гулсуур засаж, хайлаас мод тарьж, хогийн сав суурилуулж, 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинэчлэн тохижуулав.
Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог. Энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа тавдугаар сарын 1-20-ны 17:00 цаг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос авна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны газрын менежер Кристоф Крепин тэргүүтэй агаарын чанарын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журмыг НИТХ-ын 2022 оны 82 дугаар тогтоолоор баталж, өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байна. Уг журамд машин цагийн зардал болон машин цагийн гүйцэтгэлээр нийтийн тээврийн жолооч нарыг дүгнэдэг байсан.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Хүннү хотын хот төлөвлөлтийн үзэл баримтлалын олон улсын уралдааны ажлын даалгаварт гишүүд санал өгч хугацааг тодорхойлох, уралдааныг www.hunnucity.mn хаягаар нээлттэй мэдээлж, олон улсын түвшинд чанартай зохион байгуулж, ажлын хуваарийг нарийвчлан гаргаж, дараагийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.
Иргэд хэт өндөр хүүтэй зээл авч, улмаар санхүүгийн дарамтад орж байна.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийг Толгойтоос Хүннү хот чиглэлд барина. Хөнгөн төмөр замын тээвэр 102 км урт үргэлжилнэ.