Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах эсэх нь шийдэгддэг.
Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авсан лимузин, ангус үүлдэрийн 176 үхэр, нарийн ноостой мирнос үүлдрийн 350 хонийг борлуулах юм.
Нүүрс тээврийн машинууд өмнө нь нүүрсээ тээвэрлэчихээд хилээр ачаагүй орж ирдэг байсан бол өнөөдрөөс ачаа тээвэрлэж эхэлсэн.
Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Эм Пи Эс Си ББСБ” ХХК, "Инвескор хэтэвч” ББСБ” ХХК-д, төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг “Ашид капитал ББСБ" ХХК-д төлбөрийн картын процессын зөвшөөрлийг "М" ХХК, “Гэрэг систем” ХХК-д тус тус олгов.
Манай үйлдвэр менежментын засаглалаа сайжруулснаар 2024 онд 5.8, 2028 онд 12 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон.
Малын эрүүл мэндийн цахим систем нь тухайн мал, амьтны гарал үүсэл, эрүүл мэндийн түүхийг хадгалан түүн дээр тулгуурлан баталгаажуулалт хийх зориулалттай систем юм.
Засгийн газрын тогтоолын дагуу Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авснаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн аюулгүй байдал бүрэн хангагдаж, үйл ажиллагаагаа тогтвортой тасралтгүй явуулах нөхцөл бололцоо бүрдэж байна.
Өчигдөр зарим компани жижиглэнгийн үнээ 50 төгрөөр буулгасан. Өнөөдрөөс бусад нь 100 хүртэлх төгрөгөөр үнээ буулгана.
Сангийн яам хуульд заасан тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгодог болжээ.
Кредит банкны салбар, тооцооны төвүүд нь Тээвэр хөгжлийн банкинд нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллана.