Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ

Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллаж  өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүллээ.

Зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлэгдэх 6 хүүхдэд төгс засах мэс засал, гол судас болон хавхлагын эмгэгтэй 1 насанд хүрэгчид мэс засал хийгдсэн болно.

Энэ удаагийн хамтарсан мэс заслын онцлог нь гадаадын эмч нар зөвлөх болон хяналтын үүрэгтэйгээр оролцож, дотоодын мэс заслын баг бие даан мэс заслыг гүйцэтгэсэн юм.

Хийгдсэн мэс заслуудад тусламж, үйлчилгээнд дараах хүнд хэлбэрийн тохиолдлууд багтсан байна.

  • Зүрхний агших чадвар буурсан зүрхний дутагдал хавсарсан гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн засах,
  • Гол судасны хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг,
  • Фаллогийн дөрвөлсөн гажгийн дараах баруун ховдлын гарах хэсгийн болон уушгины артерийн нарийслын үед хийгдсэн давтан мэс засал зэрэг хүнд, нарийн төвөгтэй тохиолдлуудад мэс заслын төгс эмчилгээнүүд тус тус хийгдэв.

Дээрх тохиолдлууд нь “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан аж.