Т.Мөнхсайхан: Хэн ч хариуцлага хүлээхгүй байна

Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Монгол Улсад хэчнээн сургууль хүүхдийн эрүүл, аюулгүйн стандартыг хангасан, эсэх талаар судалгаа хийснийг тодруулахын зэрэгцээ стандартын шаардлагыг хангуулахад хэдий хэрийн төсөв хэрэгтэй байгаа талаар лавлав.

“Хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах стандарт шаардлага хангаагүй нийт сургуулийн тоо 50-иас дээш хувьтай байна. Гэтэл бид үүнийг хэвийн асуудал мэт тоохгүй өнгөрөх тусам нөхцөл байдал хүндэрсээр байна. Ялангуяа сумын сургуулийн дотор ариун цэврийн өрөөтэй болгох асуудалд хөрөнгө мөнгө тавиад шийддэг хэдий ч, жил ашиглаад орхидог. Үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа болохоор хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй байна” хэмээн Т.Мөнхсайхан гишүүн хариулж байлаа.

Харин ажлын хэсгээс, 1,5,10 дугаар ангид тусгайлсан үзлэг хийхэд жилдээ 220 орчим мянган хүүхдийг хамруулахад 5.0 орчим тэрбум төгрөгийн төсөв гарна тооцож байна. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. Мөн хүүхдийн үзлэг шинжилгээг тогтмол зохион байгуулснаар Монгол Улсын хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийг бүрдүүлж, үүнд суурилсан хариу арга хэмжээ авахад ашиглах үндсэн зорилготой гэж байлаа.