Б.Амарсанаа: Агуулгаа алдаагүй, зөв гаргах нь нэн тэргүүний шаардлага

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа “Хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецептийг ашиглах арга зүй” сэдвээр илтгэв. Тэрбээр, хууль бол зарим үед нийгмийн хөдөлгөгч хүч байх боломжтой гэж лекцийнхээ үеэр өгүүлэв. Нийгмийн үнэт зүйлд тулгуурлаж эрх зүй бий болох учраас тухайн улс, үндэстний онцлогийг харгалзах, хууль угаасаа байх ёстой. Агуулгаа алдаагүй, зөв гаргах нь нэн тэргүүний шаардлага хэмээв. Эрх зүйн рецепти буюу нутагшуулалт гэдэг нь гадаад улсын эрх зүйн тогтолцоо, салбар, институтыг бүхэлд нь буюу тогтолцооны түвшинд хүлээн авч дотооддоо шингээх үйл явц юм. Үүнтэй зэрэгцэн эрх зүйг шилжүүлэн суулгах гэж бас ойлголт байдаг. Энэ нь нэг улсын эрх зүйн тодорхой хэм хэмжээ, институт, зарчмыг өөр улсын эрх зүйн тогтолцоонд шууд буюу харьцангуй шууд нэвтрүүлэх үзэгдэл ажээ. Хууль бол аливаа асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг. Хэрвээ агуулга муутай, зарчмаа баримтлаагүй хуулийн төсөл боловсруулбал Үндсэн хуулийн түвшний зөрчил үүснэ.

2026-11-22 17.30.24.jpg

Шүүхийн чадавх сул бол шинэ зохицуулалт бодит байдалд хэрэгждэггүй. Санхүүгийн хяналтын нарийн зохицуулалт нэвтрүүлэхэд мэргэжлийн байгууллага байхгүй бол хууль цаасан дээр үлдэнэ.

Хууль боловсруулах ажиллагаанд эрх зүйн рецепти ашиглах боломжид харьцуулсан эрх зүйн алхам, асуудлаа тодорхойлох, хэрэгжилтийн анализ, бусад улс орныхтой харьцуулах, өөрийн орны тогтолцоо нийцэж байгаа эсэх, хэрэгжих боломжтой эсэхийг шалгах чухал байдаг. Үндсэн хуулийн нийцэл, өмнөх болон бусад хуулийн нийцэл, захиргааны байгууллагын чадавх, шүүхийн чадавх, нийгэм хүлээн авах эсэх, орчуулгын найдвартай байдал зэргийг анхаарах чухал гэв.