Тухайн орчинд иргэд, оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай байдлыг хангах зорилгоор явган хүн болон гүйлтийн замыг шинээр байгуулж байгаа юм.
НЗДТГ, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, МУИС хамтран тус хурлыг зохион байгуулж байгаа юм.
Цахим системээр сонгон шалгаруулалт явагдсан 44 байршлаас дэд бүтэц тавих боломжтой эхний найман байршилд гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлын зургийн төсвийг судалж, шийдвэрлэхийг даалгалаа.
Өвөлжилтөд зориулж нийслэлийн зургаан дүүрэгт нийт 73 агуулахад 57500 тонн орчим сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ. Түүнчлэн 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй байгаа юм. Аравдугаар сарын 30-нд 2000 тонн бодис, 627 тонн давс татан авахаар бэлтгэл хангаж байна.
Ажлын хэсгийг шаардлага хангах хэмжээнд ажиллаагүй байна хэмээн үзэж, тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, дахин оруулж ирэхийг үүрэг болгосон юм.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.
Нийслэлийн төрийн болоод орон нутгийн захиргааны албан хаагчид дээр дурдсан дөрвөн байршлаас сонгон мод тарих боломжтой.
Улсын хэмжээнд албан ёсны эрхтэй тоон гарын үсэг олгогч “МонПасс”, “Трейдум кей”, “Нью компас”, “Ви эс эм” гэсэн дөрвөн байгууллага байгаа бөгөөд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт хоёр, Драгон салбарт нэг тоон гарын үсэг олгогч байгууллага үйлчилгээ үзүүлж байна.
Иргэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж авч байна. Энэ бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө биш.
Хуучин бол Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн албанаас түр чөлөөлдөг байсан. Одоо бол энэ заалт хүчингүй.