Томуу, томуу төст өвчнөөр бүх насны иргэд өвддөг ч 90 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Тиймээс бид хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт ямар байгааг түлхүү анхааран ажилладаг байсан.
Ө.Сумъяабаатар: “Голден парк” хотхоны газар чөлөөлөлттэй ижил төстэй хэд хэдэн байршлууд бий. Тухайлбал, дөрөвдүгээр хорооны Арктай шар байрны урд буюу 20 дугаар сургуулийн хойно нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 53 тоосгон гараашийг буулган, хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил зогсоолын хучилт, тохижилтын ажлыг хийж дуусгасан.
Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 36 жолооч сайн дураараа ажиллаж байгаа юм. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийн, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа.
Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь III тундаа хамрагдсан байна. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй иргэн байгаа. Үүний 17 хувь буюу 184.753 иргэн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдаад байна.
Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 12 дугаар цэцэрлэгийн хүчин чадлыг 280 ороор өргөтгөн шинээр барилаа.
Орон нутгийн зарим оюутнууд дархлаажуулалтын цэгийн байршлыг мэдэхгүй байх тохиолдол гарч байна.
Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд нийт 3000 мод тарих бөгөөд өнөөдөр Нийслэлийн Татварын алба болон Татварын Ерөнхий Газрын хамт олон оролцов. Тэд нийтдээ 500 мод тарьж суулгав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Хоёр сар хүрээгүй хүүхэд минутад 60 ба түүнээс олон, 2-11 сартай хүүхэд минутад 50 ба түүнээс олон, 1-5 настай хүүхэд минутад 40 ба түүнээс олон амьсгалж байвал, цээж хонхолзох, цустай цэр гарах, хүндрэх магадлалтай хүүхдүүдийг онцгой анхаарах ёстой.
Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод бусад албаныханд хандсан. Уг талбайг нийтийн эдэлбэр газар болгох, газар эзэмших зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг тавьсны хариуд бидний хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр ийнхүү газрыг чөлөөлж байна.