"Баялгийн үр өгөөжөөс монгол хүн бүр тэгш шударга хүртэх заалтыг бодитой хэрэгжүүлэх ёстой"
Үүрэг гүйцэтгэх хугацаанд шалган нэвтрүүлэх цэгээр 193 тээврийн хэрэгслээр 3200 тонн түүхий нүүрс Улаанбаатар хот руу тээвэрлэснийг тогтоож, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байж, буцаах арга хэмжээ авчээ.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн тѳвийн хамт олон ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөөд удаагүй нярайд төрөлхийн өрцний ивэрхийг нөхөх болон бусад эмгэг гажгийг засах мэс засал хийжээ. Энэхүү хагалгаа нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд анхны мэс засал болж байна.
Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сард 58081 эх амаржиж, 58525 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 488 (0.8хувь)-аар, төрсөн хүүхэд 563 (1.0хувь)-аар тус тус өсжээ. Харин нас баралт 12 723 болж, өмнөх оны мөн үеэс 177 (1.4хувь)-гоор буурчээ. Энэ оны эхний 9 сард 1000 хүнд ногдох төрөлт 17.8, нас баралт 3.9, ердийн цэвэр өсөлт 13.9 байна.
Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 103 тээврийн хэрэгсэлээр 3206,06тн түүхий нүүрс орж ирсэнийг хяналт шалгалтаар илрүүлэн буцаасан байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.3 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Засгийн газар Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг зөрчсөн тохиолдол сүүлийн үед их гарч байна. Тодруулбал, энэ сарын 12-нд суудлын автомашинд 10 шуудай нүүрс тээвэрлэж явсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлсэн байна. Мөн өчигдөр 13 шуудай нүүрсийг Улаанбаатарт оруулж ирэх гэж байсныг илрүүлж, нүүрсийг буцаажээ. Энэ мэтчилэн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байгааг албаныхан анхааруулж байна.
Уулзалтад, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, тус академийн Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, Япон улсын гавьяат профессор Наками Татсуо, Герман улсын иргэн, монголч эрдэмтэн Упо Б.Баркманн зэрэг Япон, Орос, Герман, Польш улсын монголч эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.
“Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээнд 100 гаруй аж ахуй нэгжийн 1000 гаруй төлөөлөгч 50 машины цуваагаар өөрсдийн байгууллагаа сурталчлан нэгдсэн парадад оролцлоо.
Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан болох нь шалгалтын үед тогтоосон байна.
Дорноговь аймгийн нутагт дэвсгэрт өнгөрсөн шөнө 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Тус аймгийн Мандах сумын төвөөс баруун хойд зүгт 48 км-т орших “Аргалант-Уул” гэдэг газар аравдугаар сарын 11-ний 01:08 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнг цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу Дорноговь аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Мандах сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батсугираас тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" гэв.