Д.Амарбаясгалан: Иргэд банкны мөнгийг өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болсон
Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг.
Голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх, голын салаа, үерийн аманд отоглож хоноглохгүй байх, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. “Зориг сан”-аас Улаанбаатар-Денвер эгч дүү хотуудын зөвлөлтэй хамтран "Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр"-ийг санаачлан 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж, тухайн сурагчдад найман сар төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж, бичил төсөл хэрэгжүүлдэг байна. “Төсөлд хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явах гэж байна. Денвер хотоос таван сурагч, нэг багшийн хамт зургаадугаар сард 14 хоногийн хугацаатай Монгол улсад сурагч солилцооны шугамаар зочлон ирж, харилцан туршлага солилцсон” хэмээн “Зориг сан”-ийн ажилтан Б.Гэрэлмаа танилцууллаа.
Энэ сарын 21-ний өдрийн 00.50 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг “Хөх хошуу” гэх газар Kia Frontier маркийн автомашин өнхөрч жолооч 24 настай, эрэгтэй М нь Isuzu Forward, Kia Frontier автомашинуудын дунд хавчуулагдан нас баржээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос долдугаар сард Нагоя хотноо болох тэмцээний банцүкэг зарласан бөгөөд зүүн жигүүрийг 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд манлайлж, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал барууны манлайд бичигджээ. Хакүхогийн Их аварга цолтой 72 тэмцээнд зодоглосон амжилтаар түүхэнд нэгдүгээрт жагсдаг бол Какүрюү Их аварга /Ёкозүна/ цолтой 32 башёд барилдсан нь 10-т бичигдэх амжилт юм байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Туул голын дагуух газар олголт хийсэн аж ахуй нэгжид хийсэн хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Туул голын хамгаалалтын бүсэд газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 52 айл, аж ахуйн нэгжийг нүүлгэх шийдвэрийг 2018 онд гаргасан байна. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллээр бургас сүйтгэсэн байж болзошгүй 27 аж ахуйн нэгжид шалгалт хийснээс бургас сүйтгэсэн найман аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тооцуулахаар албан бичиг илгээжээ.
Шалгалтаар тус Драгон төвийн барилгын дээврээс ус гоожиж хана, тааз хөгцөрсөн, хананы өнгө янз бүр тортог тогтож халтартсан, таазны төмөр сараалжнууд хугарсан, хаалганы плита ховхорч скочоор наасан, мэрэгч амьтан, шавьж үүрлэсэн зэрэг зөрчил илэрчээ.
Ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явц, байдал, тулгамдсан асуудлыг нэг бүрчлэн хэлэлцлээ. Уулзалтад БСШУСЯ-ны газрын дарга нар, Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсрол соёл урлагийн газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд оролцлоо.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан 4 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Батга бол эдгэрдэг өвчин. Эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүд эдгэрэхгүй өвчин тусчихсан юм шиг сэтгэлээр их унасан байдалтай байдаг. Тухайн хүн зөв эмнэлэг, арьс гоо заслын эмчид хандах хэрэгтэй. Ирж үйлчлүүлдэг хүмүүс хэр баталгаатай вэ гэж асуудаг. Одоогоор олон хүнийг ямар ч сорвигүй эмчлээд эдгээсэн. Нэмж гардаггүй нь эмчилгээний давуу тал. Эмчилгээ хийлгээд шууд зүгээр болно гэж байхгүй. Эмчлүүлэх тусам арьс эрүүлжиж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам арьс сэргэж, алдагдсан бланс тэнцвэржинэ.