Гурилын үйлдвэрүүдэд эрсдэлийн магадлагаа хийнэ

Эрсдэлийн үнэлгээгээр хорио цээрийн шаардлага хангасан гурилын үйлдвэрүүд цаашид БНХАУ-д улаан буудайн болон хөх тарианы гурилаа БНХАУ-д экспортлох нөхцөл бүрдэх боломжтой болох юм.

Үхсэн малынх байж болзошгүй 20 тонн мах цехдээ хадгалж байсан хятадуудыг баривчилжээ

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаран тонн үхрийн мах байсныг илрүүлжээ. Тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн байна.

Архины хамааралтай тэнэмэл иргэдийг албадан эмчилгээнд явуулна

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс орон гэргүй тэнэмэл иргэдийг архины албадан эмчилгээнд болон эмчийн үзлэгт хамруулж, Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагатай хамтран нийгэмшүүлэх ажлыг хийж байгаа аж. Урин дулааны улирал эхэлсэн энэ үед иргэдийн амарч явахад аюулгүй байдалд нь эрсдэл учруулахаас гадна олуулаа нийлж архидан согтууахыг таслан зогсоох зорилготой гэнэ.

Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хурлыг хойшлуулсан байна

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч эхлүүлсэн. Түүний өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Зургаан сарын 10-наас зуслангууд ажиллаж эхэлнэ

Жилд дунджаар 20 мянган хүүхэд нийслэлийн ногоон бүсийн зусланд амардаг гэх судалгаа бий. Тэгвэл энэ жил 20 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Зуслангуудын нэгдүгээр ээлж зургаа дугаар сарын 10-ны өдрөөс ажиллана.

Г.Батхүү агсныг маргааш хөдөөлүүлнэ

Талийгаач Г.Батхүү агсныг энэ сарын 24-нд буюу баасан гаригийн өглөө хөдөөлүүлэхээр болжээ. Түүнийг Соёлын төв өргөөнөөс гаргах бөгөөд 05:40-07:40 цагийн хооронд талийгаачтай салах ёс гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулахаар Төрийн ёслолын алба ажиллаж байна.

“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэн болно

Тус үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр иргэд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаарх лекц хэлэлцүүлэг, 21 аймгийн байгалийн цогцолборт газрууд, рашаан сувилал, аяны хэрэгслийн талаарх мэдээллийг авах боломжтой аж. Мөн БНХАУ-ын цайны соёлын танилцуулга, БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал, Тайванийн төлөөлөгчийн газар гэх мэт авиа компаниудын шинэ аяллын маршрутыг танилцуулах юм байна.

Бадминтоны аваргууд тодров

Монголын бадминтон сонирхогчдын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн XVI, Пара бадминтоны улсын аварга шалгаруулах II тэмцээн 5 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд ЗГХА-ийн БТСГ-ын "А" зааланд гурван өдрийн турш боллоо.

БНСУ-ын визний хариу гурван сарын дараа гарна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам виз мэдүүлж буй иргэдийн материалыг ажлын 50 хоногт шалгадаг байна. Сүүлийн жилүүдэд тус улсыг зорихоор виз мэдүүлж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Виз мэдүүлсэн иргэн хариугаа 10 долоо хоног буюу 90 хоногоос дээш хугацаанд авч байгаа юм байна.

Жолооны үнэмлэх авах, сэргээлгэх хүмүүс маргааш Сүхбаатарын талбайд очоорой

Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд болох бөгөөд жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ