МЗХ-ны "Спирт үү? Спорт уу" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 7 дах жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна.
Улаанбаатараас Баян хүрэх бол том хүн 2500 төгрөгийн тасалбар авна. Харин Бумбат өртөөнд буух бол 2000, Хонхор хүрвэл 1500, Амгаланд очвол 1000 төгрөг төлөх гэнэ. Хүүхэд “Нарантуул” хүртэл 200 төгрөгөөр зорчино. Түүнээс цааш өртөө, зөрлөг тутамд тасалбарын үнэ 200 төгрөгөөр нэмэгдэх нь.
БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн тоо 7-9 дүгээр сард өсч, ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлдэг.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны 2 дугаар хороонд энэ сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай А-г өнөөдөр эсэн мэнд олсон байна.
Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын хүн амын хүнсний аюулгүй байдал, ханган нийлүүлэлт, хадгалалт, боловсруулалт, түүнтэй холбоотой нийслэлээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газар, ХХААХҮЯ-ны бодлого, шийдвэртэй уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэд, оршин суугчдыг чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангахын тулд орон нутгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Р.Х нь 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 13 настай дагавар охиноо хүчиндсэн гэмт хэрэг гарсан.
Ипотекийн зээлийн хүртээмж 2017 оноос эрс багассан нь иргэдийн орон сууцны эрэлтийг бүрэн хангаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул БХБЯ-наас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулж, анх удаагаа ипотекийн зээлийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүллээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол гаргаснаар дэлхийн улс орнууд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Туул, Сэлбэ голын эрэг дагуу 10 хүн тогтмол цэвэрлэгээ хийж байх санаачилгыг “Хүрээ морьтон” ХХК гаргаж, өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээ энэ үеэр мэдэгдсэн юм.
Цаашид айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхгүй бөгөөд дээрх шийдвэр цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй.