Нийслэл Улаанбаатар маань их сайхан том хот болжээ. Анх Богд уулыг тойрсон ерөнхий төлөвлөгөөтэй байсан юм. Одоо нэлээд төлөвлөлт, зохион байгуулалтууд өөрчлөгдөж, их олон барилга байгууламж баригдсан байна.
Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Нэгдсэн төвийн үйлчилгээнд төрийн мэдээлэл солилцооны систем нэвтрүүлснээр хэд хэдэн үр дүн гарна гэж тооцсон нь биеллээ олжээ. Нэгдүгээрт, үйлчилгээний хугацааг багасгаж, иргэдийн цагийг хэмнэнэ. Хурууны хээ уншигч төхөөрөмжийг ашигласнаар төрийн мэдээлэл солилцооны системээс иргэний мэдээллийг татдаг аж. Ингэснээр албан хаагч иргэний мэдээллийг шивж бүртгэх шаардлагагүй болж байгаа юм. Хоёрдугаарт, үйлчилгээ авахад шаардах баримт бичгийн тоог бууруулж, иргэдээс гарч буй зардлыг багасгана. Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан иргэний мэдээллийг албан хаагч өөрийн компьютероос хэвлэн баримт бичгийн бүрдүүлэлтэд хавсаргадаг байна. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэхээ хуулбарлаж зардал гаргах шаардлагагүй болж байгаа юм.
Энэ сарын 28 буюу Ням гараг гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулахаа мэдэгджээ.
2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн тамирчид мөн насанд хүрэгчдийн ангилалд ДАШТ, Ази, Дэлхийн цомын медальтнуудаас бүрдсэн шилдгүүд багтсан юм.
Мөн 24-26-ны хоороонд нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй.
Өглөө бүрийг өөдрөг мэдээгээр угтдаг эерэг энерги эрч хүч цогцлоосон цахим орчинд хийж бүтээсэн олон сайхан зүйлтэй групп бол “Аавуудын групп” юм. Олон мянган аавуудыг нэгэн "гэрт" багтааж, хань үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, сайхан амьдралын төлөө санаа бодлоо солилцдог тус группийн нэгэн аав Сонгино хайрхан дүүргийн Хангай хотхоны хүүхдийн тоглоомын талбайг угааж байна. Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед бяцхан үрс тоглоомын талбайд өдрийг өнгөрүүлдэг.
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох гэж байна.
Мэргэжлийн хяналтын газар, Багануур дүүргийн Хот тохижилтын газартай хамтран цэвэрлүүлээд байна.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, https://e-tax.mta.mn цахим хуудаснуудад хандаж, цаг хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг бүх банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээ ашиглан төлбөрөө төлөх бүрэн боломжтой юм