Энэ сард тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 5,0 -ээр төгссөн автомашин эзэмшигч жолооч нар татвараа төлөх юм.
Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаарт тушаалын дагуу Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж зам барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.
Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.
Э.Анхбаяр нь Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, хөгжүүлэх чиглэлээр ажиллана.
Сурагчдад эерэг сэтгэлгээ, зөв хандлагыг төлөвшүүлэх, тэдний сурч боловсрох, хөгжиж дэвших, бие биедээ хандах хандлага, харилцааны соёл, нийгэмд оролцох байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд хөгжлийн төвийг байгуулжээ.
Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагаг бүрэн зогсоогоод байгаа юм.
“Дорноговь шигшмэл хурд-2019” хаврын бүсийн хурдан морины уралдаан тавдугаар сарын 05-нд Сайншанд суманд болно. Хурдан морины өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хурдан морь уяж сойх үйлсэд өөрийн оюун ухаан, хүч хөрөнгөө зориулж байгаа уяачдын арга туршлагыг солилцуулах гэнэ.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны өнгөрсөн сарын 18-21-ны өдрүүдэд хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээг Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир сумын нутагт хийлсэн байна. Тус сумдын нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой биоптопыг сонгон 17 цэгт газрыг хамруулан газрын гадаргуу болон бог, бод малаас Der.nuttalli зүйлийн хачиг дээжилсэн аж.
187 ширхэг байгалийн өнгөт чулуу болон газар ухахад ашигладаг багаж, эд зүйлийг хураан авчээ.
Австрийн хөнгөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Тайшир-Алтай ус хангамж” төсөл нь Говь-Алтай аймгийн төвийн ус хангамжийн одоо ашиглаж байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэх юм байна.