20 гаруй хоног алга болсон 12 настай хүүг ПС тоглоомын газраас олжээ

12 настай хүүг эрэн сурвалжилж буй мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан. Тэрбээр . 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ ажлаас буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Нарт өргөө" хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос 13.00 цагт гарч явсан хүү ор сураггүй 20 гаруй хоног алга болсон. Цагдаагийн байгууллага хүүг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд бөхийн өргөө орчимд байрлах ПС-ээс олжээ.