Төрийн албаны шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй шинэ төрлийн коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. Харин ирэх сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож жич зарлахаар боллоо.