Говь-Алтай аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймагт өчигдөр дахин гурван удаа газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт тус аймгийн Тонхил сумын нутагт хоёр удаа, Бигэр сумын нутагт нэг удаа 3.7-4.1 магнитудын хүчтэй болсон бөгөөд чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна.


Тодруулбал:

-Тус аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

-Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай хэлжээ.

-Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газар урьд шөнө 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг мөн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 03:40 цагт Онцгой байдлын газарт мэдээлжээ.

-Энэ талаар тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэн "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай мэдээлсэн байна.

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газар үүрийн 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн 05:00 цагт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу Онцгой байдлын газраас тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй"-г хэлсэн байна.