Киргиз улсын сайд нарын танхимын дэд дарга Э.Ж.Байсаловтой албан уулзалт хийлээ
Завьт эргүүл ажиллаж эхэллээ
Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран өнөөдрөөс “Завьт эргүүл” хийж эхэллээ.
Завьт эргүүл нь Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу ажиллах юм.
Алба хаагчид 6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллана. Тус арга хэмжээг Туул голд 2012 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.








