Киргиз улсын сайд нарын танхимын дэд дарга Э.Ж.Байсаловтой албан уулзалт хийлээ
Г.Ганбаяр Словакийн лигт зээлээр тоглоно
Монгол Улсаас Европ тивд мэргэжлийн тамирчин болон гэрээ хийсэн анхны тоглогч Ганболдын Ганбаяр Унгарыг орхиж Словак улсын 2-р лигийн "КФС Комарно" багт зээлээр нэгдлээ.
Тэрбээр Унгарын "Пушкаш академи" багтай 2016 онд урт хугацааны гэрээ хийж байсан бөгөөд шинэ багтаа 1 жилийн хугацаанд зээлээр тоглохоор болжээ. Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Г.Ганбаяр нь өдгөө 20 настай бөгөөд Унгарын хоёрдугаар лигт 26 тоглолтод оролцож 3 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгчээ.








