Г.Занданшатар: Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлуудыг бүтэн зургаар нь авч үзэх шаардлагатай
Самарт яваад сураггүй болсон иргэнийг олоогүй байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэх газарт 29 настай эрэгтэй Б нь самар түүхээр яваад алга болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тодруулбал, Онцгой байдлын албан хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран энэ сарын 20-ноос эрлийн ажиллагааг эхлүүлээд байсан юм.
Эрлийн багийнхан Өнчин толгой гэдэг газраас Хотгойн рашаан гэдэг газар хүртэл 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Иймд эрлийн ажиллагааг түр зогсоожээ. Эрлийн багт Онцгой байдал, цагдаагийн албан хаагчдаас гадна сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд багтжээ.








