Залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинэчилжээ
Соёлын сайдын 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/85 дугаар тушаалаар Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдсан ба яамны залуу албан хаагчид төдийгүй харьяа байгууллага, соёл, урлагийн салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулан ажиллуулж, төрөөс соёл, урлагийн талаар баримталж буй бодлого төлөвлөлт, Монголчуудын эрхэмлэн дээдлэх есөн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд залуусын сайн дурын оролцоотойгоор идэвх манлайлалтай ажиллаж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар: Соёлын яамны залуучуудын хөгжлийн зөвлөл нь “Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл” байгуулах тухай дүрмийн дагуу яамны харьяа 10 байгууллагад:
- “Байгалийн түүхийн музей”,
- “Монголын Үндэсний музей”,
- “Соёлын өвийн үндэсний төв”,
- “Монголын Театрын музей”,
- “Улсын драмын эрдмийн театр”,
- “Үндэсний урлагийн их театр”,
- “Чойжин ламын сүм музей”,
- “Хархорум музей”,
- “Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа”,
- “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа” зэрэг байгууллагууд;
Мөн соёл, урлагийн 14 салбарын:
- “Соёл, урлаг судлаач”,
- “Соёл, урлагийн менежер”,
- “Соёлын өвлөн уламжлагч”,
- “Соёлын аялал жуулчлал”,
- “Зохиолч, яруу найрагч”,
- “Соёл, урлагийн сэтгүүлч”,
- “Дууны урлаг”,
- “Хөгжмийн урлаг”,
- “Бүжгийн урлаг”,
- “Дүрслэх урлаг”,
- “Тайз, дэлгэцийн урлаг”,
- “Циркийн урлаг”,
- “Хувцас загвар”,
- “Хилийн чанад дахь соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл” зэрэг зөвлөлүүдийг албан ёсоор байгуулан үйл ажиллагааг нь эрчимжүүлэн ажиллаж байна.
Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюуш Монгол Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, мөн зөвлөлийн зарим гишүүд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнөөр ажлаас чөлөөлөгдсөн тул дүрмийн дагуу өнөөдөр яаманд ажиллаж буй 40 хүртэлх насны залуу албан хаагчдын хурлаар хэлэлцэж, олонхын саналаар 9-н гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зөвлөлийг шинэчлэн байгууллаа.
Цаашид аймаг, орон нутгийн соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, улмаар соёл, урлагийн салбарын залуучуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөж байна.




