ШИНЭ намаа бүртгүүлэхээр Ж.Батзандан, Л.Болд нар дээд шүүхэд хандлаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын санаачлан, үүсгэн байгуулж буй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намыг өнөөдөр албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргалаа. Тус нам энэ сарын 6-нд Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрэм, намын даргаа сонгосон юм.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хууль зөрчин өргөн барьсан гэжээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авахыг мэдэгдэв.

Хөгжлийн бэрхшээлтэй улсаар тоглох муухай!

Их үргээлэг хийж буй Загджав мэтийн "бандитууд"-ыг хараад, арай түүхийн хэрэг явдал давтагдаж байгаа юм биш биз хэмээн хардаж байна!

Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийнэ.

С.Чинзориг сайд Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж, амьдардаг иргэдтэй уулзав

Нийслэлийн Засаг даргын явуулын оффис өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө. Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, “Харилцааны хөгжил төв ТББ”-ын үйл ажиллагаатай танилцан, Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар энэ сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны нээлтийн ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна.

Харвардын их сургуульд багш сургах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Харвардын их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны дэд захирал Марк Эллиотыг хүлээн авч уулзлаа. 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын Харвардын Анагаахын сургууль Т2Т /Training to Teachers/ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барил эзэмшүүлэх зорилготой тус хөтөлбөрт Монгол Улсаас 100 хүн хамрагдсан билээ. Харин ирэх хичээлийн тус хөтөлбөртэй адил богино хугацааны сургалт зохион байгуулах боломжтойг Марк Эллиот хэлсэн юм

Д.Эрдэнэбат : Эрх баригчид С.Зориг агсны хэргээр 2-3 удаагийн сонгуулиар шоудсан

АН С.Зориг агсны хэргийг илрээсэй, зөв шударга шийдэгдээсэй гэдэг байр суурин дээр байсаар ирсэн. Эрх баригчид С.Зориг агсны хэргээр 2-3 удаагийн сонгуулиар шоудсан. Энэ байдал одоо дахин давтагдах вий гэсэн болгоомжлол байна. Г.Батхүү агсны асуудал өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд явж байна. Асуудлыг учир битүүлэг байдлаар шийдэх гэж байна. Дахин нэг нотлогдохгүй хэрэг болчих вий. Урьдчилсан байдлаар Г.Батхүү агсны зүрх нь зогсоогүй, тархины цус харвалт болоогүй нь тогтоогдсон.

У.Хүрэлсүх : Шударга ёсыг тогтоогч нь төрийн албан хаагчид

“Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журмыг чандлан сахин, эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг хүслээ. Мөн “Төрийн албан хаагчийн нэрийг барьж элдэв ёс зүйгүй үйлдэл гаргадаг байдал их болсон энэ үед дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлч, ёс суртахуунтай байж иргэдээ дээдлэн ажиллаарай. Шударга ёсыг тогтоогчид нь төрийн албан хаагчид бид өөрсдөө юм шүү” гэдгийг онцолж хэлэв.

Налайх-Чойрын автозамын шинэчлэлийн ажил 20 хувьтай явж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургадугаар сарын 8-ны Бямба гараг буюу өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай танилцав. Уг төсөл нь өнгөрөгч дөрөвдүгээр сард эхэлсэн, энэ оны арваннэгдүгээр сарын 30-н гэхэд хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа юм.