Бадарчин баярлах болоогүй буюу Авлигын шүүх байгуулах чимээ!

Түүхэндээ хамгийн олон УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын оролцоотой ЖДҮ-гийн хэрэг тийм замаар замхарсан, тэгээд мартагдсан. Хөгжлийн банкных ч үүнтэй агаар нэг. Олон нийтийн анхаарлын төвд орсон нүүрсний хулгайд холбогдох хэрэг ч эл жимээр явах магадлал нь өндөр. Тэгэхээр ийм байдалд орохгүйн тулд, эхлүүлсэн тэмцлээ хүчгүйдүүлж, тарамдуулахыг хүсэхгүй яваа Засгийн газар, Ерөнхий сайдад Авлигын шүүх байгуулах санал гаргахаас өөр сонголт үлдээгүй байж мэдэх юм.

Ч.Жаргалбаатар: 181 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлсэн

Цаг үе өөрчлөгдөж буй учраас аливаа зүйлийг аргалах, хаацайлах аргагүй болсон гэж хариуллаа.

"Хүүхдээсээ тусдаа амьдардаг ч хамтран хариуцлага хүлээдэг болно"

Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тэтгэлэг авагчийн нас, амьжиргааны өртөг, зардал зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан, тэтгэлэг төлөгчийн орлого, нөхцөл байдалтай уялдуулсан аргачлалаар тогтоохоор заасан байна.

Б.Энхбаяр: Тэтгэмж авдаг 13.866 хүүхдээс 9739 нь огт авдаггүй

Тэтгэлгийн хэмжээгээр нь тооцож авч үзэх юм бол 6 тэрбум 606 сая төгрөг төлөгдөөгүй байна.

Цус ойртолтоос урьдчилан сэргийлэх ажлыг хуулиар зохицуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Б.Энхбаяр: Нүүрсний сонсголыг хоёр удаа зохион байгуулна

Өмнөх Түр хорооны шинжээчдийн ажилласан 40 хуудас материал буй боловч гарын үсгээр баталгаажаагүй, улмаар нэгдсэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзсэн.

Ц.Мөнцэцэг: Сэжигтнийг баривчилна гэдэг хүний халдашгүй эрхэд халдаж буй үйлдэл

Одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг баривчлах асуудалд тухайн шийдвэр гаргаж буй шүүх эрх мэдэлтний хандлагаас шалтгаалж байгаа тал ажиглагддаг.