Энэ хугацаанд 181 хариутай албан бичиг, 13 өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авснаас албан бичгийн 37.6 хувийг шийдвэрлэж бусад албан бичиг, өргөдөл гомдол, хүсэлт хяналтын явцтай байна.
Салбарын хэмжээнд төсөв хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг чангаруулж, зардал хэмнэх талаар дараах үүрэг чиглэлийг өгчээ.
Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газар дараах таван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Өчигдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая хээлтэгчийн 9.5 сая буюу 34.2 хувь нь төллөж, 9.4 сая төл хүлээн авчээ. Төл бойжилт 98.6 хувьтай байна.
Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
Тухайлбал жил бүр 3,000 га-гаас дээш талбайн 80 хувьд нь улиас, бургас, хайлаас, шар хуайс зэрэг мод, 1 0 хувьд нь жимс, жимсгэнэ, 10 хувьд нь төрөл бүрийн ногоо, бут сөөг, малын тэжээлийн ургамал тарих юм.
Түгжрэлтэй холбоотой 22 ажлаас 13 ажилд тендер зарласан. Үүнээс дөрвөн ажилд гүйцэтгэгч шалгарсан бол долоон ажилд дахин тендер зарлаж байгаа.
Дүүргийн Засаг дарга нар тендер сонгон шалгаруулалт зарлаж байгаа ч аж ахуйн нэгжүүд материал өгөхгүй байх тохиолдол олон байгаа. Мөн агентлагуудын уялдаа, холбоогүй байдлаас болж ажил удааширч байгааг хэлж байв.
Хөвсгөл аймгийн төвөөс зүүн урд зүгт 94 км-т, Галт сумын төвөөс баруун зүгт 34 км-т “Долоотын булан” гэдэг газар мал хураахаар явган явсан нэг иргэн усанд боогджээ.
Буулгасан хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.