Хурандаа З.Дашдаваа Бертелсман сангийн ахлах зөвлөхтэй Берлинд уулзжээ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 120 дугаар захирамжаар байгуулагдсан Авлигын эсрэг ажлын хэсгийн гишүүн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотноо Бертелсман сангийн ТУЗ-ийн ахлах зөвлөх Стефан Эмпте, Монгол Улсыг хариуцсан судлаач Сабине Доннер нартай тус сангаас эрхлэн гаргадаг Шилжилтийн индексийн талаар уулзаж ярилцлаа.

Иргэдийн хариуцлагыг дээшлүүлж, халдварын тархалтыг бууруулна

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх, амны хаалтын хэрэглээг шинэ түвшинд хүргэнэ.

Чингис хотод 1.5 км автозамыг шинэчилж ашиглалтад оруулжээ

Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1560 метр авто замыг “Харгуй” ТӨХК гүйцэтгэж, замаа нээгээд байна.

ХХЗХ: Олон нийтийн сүлжээг хаана гэдэг ташаа мэдээлэл

Цагдаагийн Ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Facebook, Instagram зэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан.

Б.Ууганбаяр генералын яаралтай арга хэмжээ

УОК-т ор зохицуулах ажлын хэсэг ажиллаж байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байна.

Саналын хуудсыг 100 хувь гараар тоолно

Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлийг хангав. Саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийх бөгөөд сонгуулийн санал авах үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийж, хяналт тавихаар нам, эвсэл, нэр дэвшигчдийн нийт 1271 ажиглагч ажиглахаар бүртгүүлсэн байна.

Ц.Билэгсайхан: Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой

Дельта хувилбар шинэ. Одоо оргил үедээ явж байгаа халдварын давлагааны 90-ээс дээш хувийг дельтагийн халдвар эзэлж байгаа. Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой. Дахин халдвар авсан 16 мянган хүн бий

ДЭМБ-аас 2.9 cая ам.долларын тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд өглөө

Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж байна. Тус төслийн санхүүжилтээр УГТЭ-т 2.9 cая ам.долларын (8 тэрбум 380 сая төгрөгийн) төсөвт өртөгтэйгөөр, Уушги орлуулах ЭКМО, 30 гаруй нэр төрлийн Яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, Оношилгооны дурангийн иж бүрдэл, зөөврийн рентген аппарат зэрэг тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өглөө.

Б.Шоовдор чөлөөт бөхийн ДАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль хүртэв

Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль мөн Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга юм.

Тав дахь медалийг Э.Даваачимэг хүртлээ

Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна. Олимпийн жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол гэнэ.