Киргиз улсын сайд нарын танхимын дэд дарга Э.Ж.Байсаловтой албан уулзалт хийлээ
Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 20-ны байдлаар I тунд 2863, II тунд 16947, нийт 19810 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98 хувь буюу 933.916 нь I тунд, 57 хувь буюу 543.379 нь II тунд хамрагдаад байна гэж НОК-оос мэдээллээ.
Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг шинэ шийдлээр будаж, хашаан дахь 933ш улиас, 1300ш бут сөөг хэлбэржүүлэх ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хан-уул ТҮТ ОНӨААТҮГ, Грийт пинус ХХК-ний хэлбэржүүлэлтийн 3 бригадын 42 цэцэрлэгчин, 3 өргөгч машин 3 хог тээврийн машинтайгаар хийж гүйцэтгэлээ.
Ц.Ганзориг даргын хэлснээр энэ сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр болжээ. Ингэхдээ вакцины давтан тун аваад 14 хоносон иргэдэд нээлттэй гэдгийг онцолсон юм.
“Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор ашиглалтад орсноор спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэнэ
“Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс “Ковид-19” вирусийн халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан 10,200,000 төгрөгийг УОК-т хүлээлгэн өгсөн байна. Манай улсад 100 гаруй вьетнам иргэн ажиллаж, амьдардаг аж.
Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.
Энэ төрлийн бодис хэрэглэх нь хүүхдийн бие махбод болон сэтгэлзүйд маш их хор нөлөө үзүүлдэг. Эхний ээлжинд хордлогод орно. Хэрэглэсний дараа толгой өвдөж, дотор муухай оргино. Мөн бие сульдаж, ядардаг. Бүр цаашлаад оюуны олдмол хомсдолыг үүсгэх аюултай. Танин мэдэхүйн болон сэтгэн бодох чадваргүй, мартамхай, аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болдог. Дэгдэмхий уусгагч бодисыг олон дахин хэрэглэснээр сэтгэцийн хараат байдал үүснэ. Хэрэглэсний дараа амьсгалын төвийг дарангуйлдаг учраас үхэлд шууд хүргэх магадлалтай.