966 цэгт 1232 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 38 иргэнийг тусгаарлалаа

Нийтдээ тус нислэгээр 230 гаруй Монгол иргэн зорчиж ирснээс БНСУ-аас ирсэн иргэдийг эрсдэлтэй бүс нутгаас ирсэн гэж үзэн, тусгаарлах арга хэмжээ аваад байна.

Нийтийн тээврийг өдрийн цагаар цөөн тоогоор үйлчилгээнд гаргана

Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Харин өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилж байгаа бол өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх юм.

Бүслэн хааж, дэглэм тогтоох ажиллагааг амжилттай гүйцэтгэж байна

Цагдаагийн байгууллага энэ үйл ажиллагаанд Онцгой байдал, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах байгууллагууд болон орон нутгийн Засаг захиргаа, төрийн албан хаагчидтай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Б.Мандухай: Баримтыг устгах ажиллагаа шүүгчийн захирамжид шинжүүдтэй тулгадаг

Үүний хажуугаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болохыг илрүүлдэг тусгай багажаар шалгаж тогтооно. Энэ бүхнийг тухайн ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүс дэргэдээс нь хянана.

Г.Нэргүй: Бага насны хүүхдийг гэрт нь орхихгүй байх хэрэгтэй

Хорио цээрийн дэглэм сунгагдсантай холбогдуулан бага насны хүүхдийг гэрт нь орхихгүй байх, пийшин зуухны галлагаанд анхаарал хандуулах хэрэгтэй

Сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол 33.9 хувиар буурчээ

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаа, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна.

Алтан овоо, Шилийн богд зорчих хөдөлгөөнийг ирэх сарын 9-нийг хүртэл сунгажээ

Сүхбаатар аймаг, Дарьганга сумын цагдаагийн хэсгээс энэ чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж, Шилийн богд орчимд 24 цагийн хяналтыг пост ажиллуулж байна.

Төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байгаад талархал илэрхийлэв

Цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүн, ОБЕГ-ын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангахаар цаг наргүй ажиллаж байгаа юм.

Богдхан уулын амуудаар хүн нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А-88 тоот тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газарт хөл хорио тогтоосон тул 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл Богдхан уулын Дархан цаазат газарт аялал, амралт зугаалга, явган аялал хийхийг хориглосон.