Д.Амарбаясгалан: Малчид Төрөөс хамааралгүйгээр аж амьдралаа авч явдаг бололцоо бүрдэнэ
Шалгуур хангавал буцаан олгоно. Хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдана.
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, фэйсбүүк хуудсаар түгээнэ.
Дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 6973-т хүрчээ
Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Ирэх сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож жич зарлахаар боллоо.
Авто тээврийн үндэсний төвөөс нэгдүгээр сарын 28-наас эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд дараах хязгаарлалтыг хийгээд байна.
Уушгины хатгалгааны улмаас өнгөрсөн онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 78141 хүн, нас барсан 431 тохиолдол байжээ.
Шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар арга хэмжээ авна.
Бүртгэлд хамрагдсанаар байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд монгол иргэдийнхээ эрх ашгийг шуурхай хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг болон бусад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
04.00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00.00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.