МҮЭХ, МХЕГ, ХАБЭМТөвийн мэргэжилтнүүд Европын холбооны “Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн (SECiM)-ийн хүрээнд “Зохистой хөдөлмөр-Үйлдвэрчний эвлэлийн зорилт, үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг Говьсүмбэр аймагт зохион байгууллаа. Уг сургалтад Говьсүмбэр аймгийн төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагууд анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга болон бусад төлөөлөл, МХГ, ХХҮГ-ын зарим албан хаагчид, зохион байгуулагчид хамрагдсан юм.
Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н бодлого, зардлын бүрдэл, аюултай тохиолдлыг хэрхэн судалж буй зэрэг асуудал тэдний анхаарлыг татаж, заримыг нь компанидаа нэвтрүүлэх боломжтойг хэлсэн. Тэд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрдэнэт сувиллын цогцолбор, Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай энэ оны 6-р сарын 28-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун талд байрлах Нүүдэлчин иж бүрдэл хоолны газарт үйл ажиллагаанд НМХГ-аас хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярын өчигдөр тушаал гаргаж, Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Сарантуяагийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б.Сарантуяа зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөний дараа гэрээгээр Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар түр ажиллаж байсан юм байна. Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь шүүх хуралдааныг хугацаанд нь явуулах, хэрэг хуваарилах зэрэг зохицуулалт хийдэг алба юм байна.
Алба хаагчид ангийнхаа 50 жилийн ойд зориулан олон жил ашигласан улаан машиндаа техникийн бүрэн үйлчилгээг хийж, өнгө үзэмжийг сэргээн засварлаад түүхэн үзмэр болгосон нь Гал түймэр, унтраах 48 дугаар ангийн төдийгүй Ховд хотын хөшөө, дурсгал, түүхийн үзмэрийг нэгээр нэмж байна.
Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16 буюу өчигдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж, хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд 3852, энгийн хамгаалалтын бүсэд 18381, эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3629, нийт 25862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, ашиглаж байгаа талаар судалгаа байдаг.
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан Б.А нь 2019 оны долоодугаар сарын 9-ний өдөр орон сууцны лифтний хонгилд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Иргэн Б.Болороо нөхрийнхөө золгүй үхлийн шалтгааныг үнэн шударгаар шийдүүлэхийн төлөө тэмцэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр буй юм.
Уг иргэний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас дутагдлаар халсан байна
Япон улсын ЖАЙКА ОУХАБ-аас хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийг ХАБЭМТ амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд ХНЭА-н хэлтсийн дарга Ц.Янжинлхам 2019 оны 10 сарын 20-с 30-ны өдрүүдэд Япон улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар туршлага судлан сургалтад хамрагдлаа.