“Suruga development” компани дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгджээ

Энэ сарын 28 буюу Ням гараг гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулахаа мэдэгджээ.

Б.Баасансүрэн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн тамирчид мөн насанд хүрэгчдийн ангилалд ДАШТ, Ази, Дэлхийн цомын медальтнуудаас бүрдсэн шилдгүүд багтсан юм.

Энэ сарын 25-нд төрийн байгууллагын ажил 10:00 цагаас эхэлнэ

Мөн 24-26-ны хоороонд нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй.

Хүүхдийнхээ тоглоомын талбайг угааж буй аав

Өглөө бүрийг өөдрөг мэдээгээр угтдаг эерэг энерги эрч хүч цогцлоосон цахим орчинд хийж бүтээсэн олон сайхан зүйлтэй групп бол “Аавуудын групп” юм. Олон мянган аавуудыг нэгэн "гэрт" багтааж, хань үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, сайхан амьдралын төлөө санаа бодлоо солилцдог тус группийн нэгэн аав Сонгино хайрхан дүүргийн Хангай хотхоны хүүхдийн тоглоомын талбайг угааж байна. Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед бяцхан үрс тоглоомын талбайд өдрийг өнгөрүүлдэг.

Хоёр өдөр архи согтууруулах ундаа зарахгүй

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох гэж байна.

Авто зам дагуу үүссэн 21 тн хогийг цэвэрлүүлжээ

Мэргэжлийн хяналтын газар, Багануур дүүргийн Хот тохижилтын газартай хамтран цэвэрлүүлээд байна.

Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлөх боломжтой

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, https://e-tax.mta.mn цахим хуудаснуудад хандаж, цаг хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг бүх банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээ ашиглан төлбөрөө төлөх бүрэн боломжтой юм

Талийгаачийн ар гэрийнхэн болон хордлогод орсон ажилчдад дэмжлэг үзүүлнэ

Төв цэвэрлэх байгууламжинд үйлдвэрлэлийн осол гарч, 9 хүн хийнд хордож, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Уг ослын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Мэргэжлийн бүх байгууллагууд, Улаанбаатар хотын захирагчийн алба оролцсон ажлын хэсэг байгууллагдлаа. Одоогоор ослын шалтгааныг тогтоох тал дээр буюу хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн нас барсан иргэдийн ар гэрт бүх зүйлээр дэмжлэг үзүүлнэ.

Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лагд унаж амиа алджээ

СХД-ийн нутаг дэвсгэрт 20 дугаар хороонд байрлах Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 15:45 цагийн үед дөрвөн хүн нас барлаа гэх мэдээлэл ирсэний дагуу хэргийн газар үзлэг хийж байна.

Гоодойн аманд гарсан гал түймэрийн хохирлыг хоёр гагнуурчин төлнө

Хоёр иргэн гагнуурын ажил хийж гүйцэтгэхдээ гал алдан өвс шатаасны улмаас гал гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Хайхрамшгүй хэнэггүй байдлаасаа болж гал алдсан хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага, тооцож, хохирлыг төлүүлэх юм байна.